high-five-600x453

Хүүхдийн сониуч занг ашиглавал үгэнд амархан орнo

 Хүүхдүүд таны байнга хэлдэг үгийг ойшоохгүй байна уу? Тэгвэл та өөрөөр хэлээд үзээрэй. Хүүхэд бага насандаа их сониуч байдаг тиймээс тэр занг өөртөө давуу тал болгон ашиглаарай.

“Явъя, чамайг зөндөө хүлээлээ” гэж уцаарлахын оронд “Гараандаа, анхаар… МАРШ! Гүйгээд!” гэж хөгжилтэйгөөр уриал.

“Наадахаа идэхгүй бол амттан өгөхгүй шүү!” гэж сүрдүүлэхийн оронд “Энэ жаахан котлетыг идчихвэл гоё амттан чам руу нисээд л ирнэ дээ” гэх мэт…

“Аяга тавгаа хураа!” гэж захиргаадалгүй “Хэрэв чи шидтэн байсан бол ширээгээ агшин зуур цэвэрлэчих байсан даа” хэмээн мөрөөдөнгүй хэл.

“Надад битгий дараа болоод бай” гэж хөөхийн оронд “Чи цаанаа жаахан тоглож бай. Намайг завтай болохоор хоёулаа тоглоё” гээрэй.

“Битгий маяглаад бай. Тэр футболкийг чинь угаагаагүй байгаа болохоор үүнийг өмс” гэж үглэхийн оронд “Хараач, энэ нөгөө хүн аалзтай футболкн чинь хамаатан шүү дээ. Хоёулаа өмсөөд үзэх үү?”

Улиг болсон “Одоо унтаач ээ” гэхийн оронд “Чамд хөнжлөөрөө хучих сонин арга зааж өгөх үү?” гэх мэт.

“Алганы амт үзэх гээ юу?” гэж заналхийлэхийн оронд “Нэг хүн чих, хүзүүгээ хүйтэн усаар угаалгах гээд байна. Чухам хэн гэдэг нь сонин байна” гээрэй.

“Үгэнд ороод өгөөч ээ” гэж аргаа барж байна уу? Тэгвэл “Хөөе, хараарай. Муухай ааш явж байна. Чам руу үсрээд орчих вий дээ. Бариад аваарай” гэж хашгир.

“Хэчнээн удаа хэлүүлэх гээв?” гэж уцаарлахын оронд “Нэг нууц мэдээ дамжуулъя. Сонсоод давтаад хэлээрэй” гэж нууцлаг маягаар шивнэ.

“Гараа угаасан уу?” гэсэн залхмаар нэгэн хэвийн асуулт тавилгүй “Чиний гар угаасан ус тас хар өнгөтэй гарна даа. Мөрийцөх үү?” гэх зэрэг сонирхолтой аргаар үгэндээ оруулааарай.

Энэ мэт өөр олон зүйлүүд дээр ашиглаарай. Гол нь хүүхэдтэйгээ хэзээ ч битгий муухай харьц. Эелдэг бай!

Leave a Reply