hhed

Хүүхдийн кабинетууд дахин нэг сар уртасгасан цагаар ажиллана

Томуу, томуу төст өвчин газар авч байгаатай холбогдуулан Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн Хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар ажиллуулах тушаал гарсан байдаг.

Энэ сарын 1-ний өдрөөс уг тушаалын хугацаа дууссан хэдий ч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг тушаалыг дахин нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргалаа. Учир нь томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй буурсан хэдий ч бага насны хүүхдийн өвчлөлийн тоо хэвийн хэмжээнд хүрэхгүй байна.

Иймд дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг энэ сарын 01-нээс ирэх сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэхээр болжээ.

Leave a Reply