Мексикийн Герреро мужид “Хүүхдийн баяр” тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хордсон тухай мужийн амбан захирагч Эктор Астудийо мэдэгджээ.
Тосгоны бага сургуулийн сурагчид уламжлалт “давсалсан” шөл идсэний дараа бие нь муудсан байна. Ингээд 108 хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байна гэж мужийн захирагч мэдээлсэн байна.
Хордлогод орсон хүүхдүүдэд эмч нар, “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгчид, иргэний хамгаалалтын албаны аврагчид тусламж үзүүлж байна.