kids-jobs

Хүүхдийн авьяас 3-4 насанд анх илэрдэг

Хүүхдийн 3-4 насанд билиг авьяас нь анх тодрон илрэх нь бий. Энэ нь маш сайхан төдийгүй их эмзэг үе гэдгийг хэлэх нь зүйтэй. Хүүхдийн 0-2 насанд бие бялдрыг нь, 3-4 насанд сэтгэц, нийгэмшихүй болон авьяас билгийн “үр хөврөл”-д нь юу юунаас илүү анхаарах ёстой бол 5-6 насанд нь оюуны хөгжлийг түлхүү анхаарах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг.

3-4 настай хүүхдийн хэрэгцээ, зан авир, үйл байдал, орчиндоо хандах хандлага нь бодит ертөнцөөс нэг их хамааралгүй байгааг анхааран мэдрэхэд тийм ч төвөгтэй биш. Жишээлбэл энэ насанд “худалч” болсон байх бөгөөд энэ нь насанд хүрэгчдэд хамаарах бодит байдлыг буруугаар тайлбарлах, өөрчлөн өгүүлэхээс тэс ондоо ойлголт юм шүү. Тэд бодит байдлыг өөрийнхөөрөө хүлээн авч, өөрийнхөөрөө задлан шинжлээд, мөн л өөрийнхөөрөө илэрхийлдэг. Үүнийг монголчууд нэн соргогоор анхааран ойшоодог бөгөөд гурван настай хүүхэд “ирээдүйг таадаг”, “гутрахыг мэддэггүй” энэ насны хүүхдийг “галын бурхан дагадаг” зэргээр өхөөрдөн өргөмжилдөг.

Хүний сэтгэлийн хязгааргүй орон зай яг энэ насныхны сэтгэл, оюун билгийн өмнө нээгддэг байж болно. Дээр хэлсэнчлэн хүүхэд чухам энэ үедээ урлагийн сэтгэхүйд бүрэн автах төлөвтэй байдаг.

Авьяасыг хөгжүүлэхгүй бол…

Авьяас билиг бол юмс, үзэгдэл, утга санааг мэдрэмтгийгээр тусган ухаарах, шинээр бүтээн туурвихдаа өөрийгөө хувирган өөрчлөгч хүний төрөлх чанар бөгөөд ухаарал, зөн билгийн тэнцвэрт байдалд тулгуурлан хөгждөг байна.

Иймд хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэхгүй, дэмжлэг үзүүлэхгүй байх нь тухайн бодгалийн хувьд нөхөхөд бэрхшээлтэй хохирол учруулдаг гэж үздэг. Учир нь хүүхдийн сэтгэцийн гүн дэх бодит байдлаас илүү яруу тунгалаг, илүү үзэсгэлэнтэй, зүйрлэшгүй хүчирхэг ахуй, түүнээс урган гарсан мөрөөдөл нь ямагт гадагш тэмүүлж, тодорхой бүтээлүүдээр илрэн гарахыг эзнээсээ цаг ямагт шаардаж байдаг ажээ.

Үүнийг хэрхэн мэдэх вэ?

Тэр тусам 3-4 насныхан харахад андашгүй. Тэднийг харахад андашгүй. Нэг газраа байж тогтохгүй, ямар нэгэн зүйлийг орчин тойрноосоо нэхэж шаардан, түүнийг хувирган өөрчлөх, эсвэл шинээр бүтээхийг завдаж байдаг. Харин эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид энэ үед нь хайхрамжгүй хандах, эсвэл боломж олгохгүй байдал түгээмэл ажиглагддаг.

 

Mining

Leave a Reply