huuhdiin-aviyas

Хүүхдийнхээ авьяасыг бага насанд илрүүлж, дэмжвэл АМЖИЛТ ойрхон

Аливаа уралдаан тэмцээнд хүүхдүүд тэнцсэн, тэнцээгүй үнэлгээний хооронд дэнсэлж, авьяас билгээ шавхан өрсөлдөж, ялалт, ялагдлын амтыг мэдэрч төлөвшсөөр байдаг. Хүүхдүүдийн ард мэдээж тэднийг бүхий л талаар дэмжин тэтгэх аав ээж, сургаж дасгалжуулах багш нар бий.

Аль болох бага насанд нь хүүхдийнхээ авьяасыг илрүүлж, чадварыг нь хөгжүүлж чадвал эцэг, эх та ирээдүйд амжилттай суралцаж, үр бүтээлтэй ажиллах иргэнийг өсгөн хүмүүжүүлж байна гэдэгтээ итгэлтэй байж болно. Хүүхдийн хөгжил төлөвшил нь түүний авьяас билгийн хөгжүүлэн төлөвшүүлэх тухай онол сургаалын үндсийг сэтгэл судлалын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид дэвшүүлэн, сургалт хүмүүжлийн ажилд бүтээлчээр хэрэгжүүлсэн байдаг.

Товчхондоо, авьяас нь аливаа үйлийг амжилттай гүйцэтгэх чадвар юм. Иймээс хүүхэд өөрийнхөө үйлдлээрээ өөрийгөө ухаарах, ойлгох, ухамсарлаж сурснаар зорилго чиглэлтэй, бие даасан нэгэн болж төлөвшдөг ажээ.

Leave a Reply