Хүүхдийн таргалалтад нөлөөлөх олон шалтгаанууд бий. Чихэр, чихэр ихтэй хүнс, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн чихрийн агууламж өндөртэй ундаанууд, шоколад, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, исгэгч агуулсан бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа нь тогтоогдсон ба эдгээр бүтээгдэхүүний байнгын болон илүүдэл хэрэглээ нь сургуулийн хүүхдүүдийн таргалалтад шууд нөлөөлж байна.
Мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөж нэг гэр бүлд байх хүүхдийн тоо цөөрөх, хүүхдийн хөдөлгөөний дутагдал, цахим орчин, телевиз кино гэх мэт зүйлүүд ихээр нөлөөлж байна.
Таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?
- Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын дадал хэвшилд сургах, ТВ үзэх, компьютер тоглоом тоглох
- цагийг хянах, хязгаарлах, гэрийнхээ ажилд туслуулах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжиж, хянадаг дадлыг хэвшүүлэх.
- Таргалалт бол хэвийн үзэгдэл биш бөгөөд хүний биед үүсэх ихэнх эмгэгийн суурь болдог тул эрүүл мэндэд уршигтай өвчин гэдгийг хувь хүн бүрт ойлгуулах, насанд хүрэгчид жингээ тогтмол хэмжиж, БЖИ-ийг 24.9-с ихгүй байлгахыг эрмэлзэх.
- Өөрийн амьдралын хэв маягаа үнэлдэг байх.
Үүнд:
Илчлэг ихтэй хоол хэрэглэдэг эсэх – Чихэр, чихэртэй бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэр хэрэглэдэг вэ?
- Хооллох хэв маягаа үнэлэх – Хурдан иддэг, хэр зэрэг хэмжээтэй иддэг, голчлон ямар хүнс хэрэглэдэг, хооллох үедээ ном, сонин уншдаг эсэх, хэр зажилж иддэг, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг гэх мэт.
- Хөдөлгөөний идэвхээ үнэлэх – Суугаа ажил эрхэлдэг эсэх, явган явдаг, машинаар явдаг, дасгал хийдэг эсэх, спорт тоглоом тоглодог эсэх
- Амьдралын эрүүл хэв маягт суралцах – Биеийн жингээ тогтмол хэмжиж, хянаж хэвших, Эрүүл хоол хүнс сонгож хэрэглэх, хооллолтын буруу зан үйлээ өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших
Биеийн жингийн үзүүлэлт: Биеийн жинг насанд нь /хүүхэд/ эсвэл өндөрт /насанд хүрэгсдэд/ харьцуулан тооцож таргалалтыг илрүүлдэг.