ovoljilt

Хэнтий аймгийн 9.8 мянган, Сүхбаатар аймгийн 230.7 мянгал мал отроор өвөлжинө

Хэнтий аймгаас Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт 5 сумын 28 өрхийн 34,0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 6 сумын 183 өрхийн 153,8 мянган толгой мал, Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт 3 сумын 334 өрхийн 194,8 мянган толгой мал, Хилийн зурвас бүс нутагт 2 сумын 64 өрхийн 9,8 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 7 сумын 629 өрхийн 213.6 мянган толгой мал, нийт 1238 өрхийн 606.1 мянган толгой мал тус тус отроор өвөлжинө.

Сүхбаатар аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 50 тн тэжээл, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх даалгаврыг сумдад өгсөн. 2019-2020 онд аймгийн хэмжээгээр 13 сумын 67 багийн 4522 хот айлын 7986 малчин өрхийн 4276.4 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гараад байна.

Үүнээс сум орон нутагтаа 6398 малчин өрхийн 3347.0 мянган толгой мал, өөрийн аймгийн өөр сумын нутагт 1094 өрхийн 579.2 мянган толгой мал, хилийн зурваст 322 өрхийн 230.7 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 57 өрхийн 40.7 мянган мал, Өөр аймгийн нутаг буюу Дорнод аймгийн Матад, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо, Галшар сумдын нутагт 115 өрхийн 78.8 мянган мал тус тус өвөлжинө. Сүхбаатар аймгийн нийт нутгийн 20.6 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой, тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй байна.

Leave a Reply