NUZoGT4-1024x682

Хийжүүлсэн ундаа хүүхдийн биед сөргөөр нөлөөлдөг

Хийжүүлсэн ундаа нь жимс болон бусад хүнсний амт оруулагч, сахар, бусад амтлагч бүхий нүүрстөрөгчжүүлсэн ус юм. Сахаргүйг ч хийж байгаа. Тэгэхдээ та дор дурдах найрлагад нь анхаарлаа хандуулж гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

  • Сахар, сахар орлуулагч. – Энэ хольц нь таргалалтад хүргэж, элэг өөхлөх, чихрийн шижин болох, тархины үйл ажиллагааг муутгаж, нойр булчирхай, хөхний хорт хавдарт хүргэж, даралт ихэсгэх, хүүхдийн хэт хөдөлгөөнт өвчин, бөөр чулуужих, яс сийрэгжих зэрэг эрсдэлийг дагуулж байгааг судлаачид тогтоожээ. Хүүхдийн шүдийг хийжүүлсэн ундааны сахар, сахар орлуулагчид өвчлүүлж байгаагаас гадна ундааны найрлага дахь фосфорын хүчил бас нөлөөтэй байгааг илрүүлжээ.
  • Хийжүүлсэн ундааны найрлагад хорт хавдар үүсгэгч бензен ДЭМБаас зөвшөөрсөн хэмжээнээс их байгааг судалгаагаар тогтоосон байна.
  • Кока колагийн найрлагад кокайн гэгч хүчтэй мансууруулагч бодис ордог нь хэвээр үргэлжилсээр байна.
  • Кока колапепси коланууд кофеин агуулдаг. Энэ нь хүүхдийг хэт сэргээдэг.
  • Олон судалгаагаар хийжүүлсэн ундаа их уухад Д1, В6, В12 аминдэмүүдийг багасгаж, фосфорын хүчил нь фосфорыг ихэсгэн кальцыг багасгаснаар яс сийрэгждэг.
  • Хийжүүлсэн ундаа хийх технологийн явцад согтууруулах хольц үүсдэг гэж үзсэн судалгааны дүн ч байна.
  • Пестицид буюу хортон шавж устгах хор, хорт хавдар үүсгэгч ч илэрсэн тухай Энэтхэгийн судлаачид мэдэгджээ.
  • Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний салстыг цочроож, бөөрний үйл ажиллагааг муутгадаг.
  • Хийжүүлсэн ундааг уух тусам улам донтуулдаг.

Монгол хүүхдүүдийг аврах олон арга хэмжээ шаардлагатай байгаагийн нэг нь хийжүүлсэн ундаа хэрэглээнээсээ хасах явдал юм.

Leave a Reply