huchirhiilel

Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн Б.Төгсбилгүүнд зургаан сарын ял оноов

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.

Leave a Reply