haygjuulalt

УБ хотын хаягжуулалтын мэдээллиийн сан шинэчлэгдэнэ

Улаанбаатар хотын хаягжуулалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү мэдээлэл хийв. Тэрбээр “Хаягийн асуудал маш тулгамдсан асуудал болсон. 2013 онд Хаягжуулалтын тухай хууль гарсан. Дараа нь хаягжуулалтын журам батлагдсан. Бид олон улсын стандартад нийцсэн хаягтай болохоор зорьж ажиллаж байна. Хаягт тавигдах таван шаардлага гэж бий. Энэ дагуу нийслэлийн бүх дүүрэг, хороогоо цэгцлэх нь зүйтэй. Аймаг, нийслэл нэгдсэн стандарттай хаягжилттай байх шаардлагатай” гээд цаашид нийслэл хотын хэмжээнд хаягжилттай холбоотой хийхээр зорьж байгаа ажлуудаа танилцуулсан юм.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ үеэр хэлсэн үгэндээ “Захирамж гаргаж, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах нь зүйтэй. Бүх мэдээллийн санд хаягжилттай холбоотой мэдээллүүд байгаа боловч мэдээлэл зөрөх асуудал байна. Захирамж гарахад хариуцсан албан тушаалтнууд дор бүрнээ шийдвэрээ гаргаж ажлаа зохион байгуулж ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг байгуулагдан ажлаа төлөвлөж, яаж үр дүнтэй явуулах талд шуурхай зохион байгуулалтад орж ажиллаарай” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply