pinokio

Туршлагагүй худалчийг илрүүлэх ХЯЛБАР арга

    Худал хэлэх хэцүү. Учир нь их худлаа ярих үедээ өөрөө ч мэдэлгүй худлаа ярьж байгаагаа баталдаг. Тиймээс хүний худлаа ярьж байгааг мэдэх олон арга бий. Туршлагагүй худалчийг илрүүлэхийн тулд дараах шинжүүдээс нэг хоёрыг нь л илрүүлэхэд хангалттай.

-Сэтгэл хөдлөл болон хариу үйлдэл нь энгийн үеэсээ удааширч эхэлнэ. Тэрээр яриагаа удаашруулж байгаад, илүү огцмоор дуусгана.

-Үг болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хоорондын хугацаа уртасна. Жишээ нь, та ажлаа сайн хийжээ гэж хэлснийхээ дараа хэлсэн зүйлээ ухамсарлан инээмсэглэнэ. Үнэн ярьж байгаа хүн сэтгэл хөдлөлөө үгтэйгээ хамт илэрхийлдэг.

-Худлаа ярьж байгаа нь нүүрэн дээр нь илэрнэ.

-Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нүүр нь бүхэлдээ бус харин зарим хэсэг нь л хувирна. Жишээ нь, ам нь инээж байгаа ч хацар, нүд, хамрын булчин нь ажиллахгүй. Нүд сэтгэлийн толь гэдэг болохоор нүдийг нь анхаар, учир нь нүдний илэрхийллийг хянах хэцүү байдаг.

-Худлаа ярьж байгаа хүн аль болох бага зай эзлэхийг хүсдэг тул энгэрээ тэврэх, хөлөө ачихыг хичээдэг.

– Харц тулахаас зайлсхийнэ.

– Чих хамраа оролдоно. Заримдаа зүрх орчмоо илдэг.

-Ярих үедээ өөрийгөө “хамгаалах” болно. Зарим хүмүүс үнэн үү гэж асуугаагүй байхад л “нээрээ” гэсээр байдаг.

– “Хамгаалах саад” болгож ухамсарлалгүйгээр ямар нэг зүйлийг таны өмнө тавина.

-Асуултад хариулахдаа таны үгийг хэрэглэнэ. Жишээ нь, хоёр давхрын цонхыг чи хагалсан уу? –Хоёр давхаргын цонхыг би хагалаагүй.

-Тодорхой хариулт өгөхгүй харин яа ч ойлгож “бөөрөнхий” хариулт өгнө.

-Илүү зүйл ярьж олон үг хэлнэ. Яриандаа завсарлага гаргах нь түүнд эвгүй байдаг юм.

-Худлаа ярьж байгаа хүн төлөөний үг ховор хэрэглэж, нэг өнгөөр ярьдаг.

-Танд худлаа ярьж байна гэдгийг ойлговол сэдвээ солиод үзээрэй. Худлаа ярьсан хүн дор нь өлгөж авах бөгөөд тайвширсан харагдана.

-Марзганах, хошигнох зэргээр сэдвээсээ хазайхыг оролдоно.

Эдгээр шинж тэмдэг илэрвэл танд худлаа ярьж байх магадлал өндөртэй юм. Тэгэхдээ та сайн мэдэх хүн дээрээ дээрх аргуудыг хэрэглэвэл илүү үр дүнтэйг санана уу.

Leave a Reply