Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн бүх нэрийн сурах бичгийг www.mier.gov.mn цахим хуудсанд байршуулан багш, эцэг эх, сурагчдаас сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулгыг сайжруулах талаар санал авах ажлыг зохион байгуулж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн хичээл, сургалтад нэмэлтээр ашиглаж буй хэвлэмэл сургалтын материалын нэр төрлийг тодорхойлох ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 12 сургууль дээр Боловсролын хүрээлэнгийн ажлын хэсэг судалгаа зохион байгуулсаны зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн 150 сургуулиас цахимаар мэдээлэл цуглуулж байна.
Бага ангийн монгол хэл, математикийн сурах бичгийн зохиогчдын багийн гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн III, IV, V ангийн сурагчдын уулзалтыг зохион байгуулав.