huuhed-ba-hogjim

Сонгодог хөгжим нь ХҮҮХДИЙН УХААНЫГ тэтгэдэг

Хүүхдийн хүзмүүжилд хөгжим хэрхэн нөлөөлдөг бол. Магадгүй энэ дэлхийд бүүвэй шиг уянгатай дуу энэ хорвоод үгүй хэмэнэ нэгэн цөөнгүй.  Хүүхэд эхийн уянгат бүүвэйнд жарган, жаргасаар өлгийтэйгөөсөө амгалан, дөлгөөн зан, өрөвч энэрэнгүй сэтгэлийн үр хөврөлийг олдог.

Эхийн цагаан сүүгээр төдийгүй эхийн уяхан бүүвэйнд хүүхэд торниж өсдөг гэж бичсэн нь бий бөгөөд эх хүн хүүхэдтэйгээ хөхүүлэнгээ харилцах хамгийн дотно харилцааг бүүвэйн дуу, үрээ бүүвэйлэн зүрхэндээ тэврэн хайр энэрлийг шингээн өгөх тэр харилцаа мөн гэлтэй.

Хөгжим нь бидний амьдралыг баян болгож сэтгэлийг хөдөлгөж уярааж ч байдаг. Амьдрах урам зориг хайрладаг. Тэгвэл хөгжим бидний хүүхдүүдийн оюун ухаан бодолд тусалдаг гэдгийг мэдэх үү?

Судалгаагаар сонгодог хөгжмийн хэмнэл, аялгуу нь тархины үйл ажиллагааг дэмжиж хэл, тоо, шинжлэх ухааны чадварыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тогтоожээ. Хөгжмийн мэргэжилтнүүд нялх хүүхдийн тархины хөгжилд тусалдаг сонгодог хөгжмүүдийг “ухаантай болгох симфони” гэдэг.

Leave a Reply