Литвийн Клайпедын их сургуулийн эмнэлэгт төрсөн охины цуснаас нь дөрвөн промилл алкоголь илэрсэн байна.
Охины ээж 35 настай эмэгтэй төрөх үедээ согтуу байсан гэнэ. Эмч нарын ярьснаар, эмэгтэйн байдал тогтвортой байгаа хэдий ч нярайн биеийн байдлын талаар тодорхой зүйл одоогоор хэлэх боломжгүй гэнэ. Учир нь охины цуснаас алкоголийг бүрэн гаргахад хэдэн долоо хоног шаардлагатай аж.
Тус эмнэлгийн эмч нар ийм тохиолдолтой анх удаа таарч байна гэж ярьжээ.
Том хүний цусан дахь алкоголийн хэмжээ 2.5 промилл байхад согтолтын хүнд үед тооцогддог бөгөөд дөрвөн промилл хүрэхэд хүний зүрхний ажиллагааг алдагддаг аж.