Энэ оны анхны гурван ихэр хүүхэд нэгдүгээр сарын 9-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ.
Өмнөговийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нар гурван ихэр хүүхдээр бүл нэмсэн байна. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө хоёр хүү, нэг охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой байжээ.
Улсын хэмжээнд 2017 онд 11 эх, 2018 онд 13 эх гурван ихэр хүүхэд төрсөн гэж ЭМЯ-наас мэдээллээ.