mom-baby-620

Олон үгэнд олз үгүй

Хүүхэд 9 сартайгаас болохгүй гэсэн илэрхийллийг ойлгож эхэлдэг. Энэ үеэс эхлэн 3 нас хүртэл нь нурууных нь түвшинд очин нүд рүү нь эгц хараад шийдэмгийгээр 3 секундэд яагаад хийсэн оролдсон зүйл нь буруу, гэмтэй болохыг тод хэлж сануулах аргыг хэрэглэж болно.

Үг сайн ойлгодог болсон 3 наснаас 6 нас хүртэл өндөр дуугаар загнахын оронд тайван тогтуун байж хийсэн хэргийг нь бодитоор үзүүлж (шидэж хагалсан аягыг нь гэх мэт) намуун зөөлөн дуугаар тайлбарлан ярих нь зөв. Таны зэмлэл зөвлөгөөг сонсоод ойлгосноо илэрхийлсэн бол урамшуулахаа мартуузай.

Доор зарим асуудлыг жишээ болгон тайлбарлая:
  1. Алдааг нь дахин дахин хэлж сануулах буюу байнга үглэх огт үр дүнгүй. “Олон үгэнд олз үгүй” гэсэн үг бий. Хүүхэд нэг ч үгийг чинь хүлээн авч сонсохоо больчихдог.
  2. Хүүхдийг хараах, зүхэх, бусадтай нь жишиж болохгүй. Өөртөө итгэлгүй болохоос гадна шинийг турших, санаачлах зүрхгүй болдог.
  3. Айлын хүүхдийг зодсон дээрлэхсэн үед бусад хүмүүсийн дэргэд зэмлэлгүй бас өмөөрөлгүйгээр “Бид хоёр ярилцаад ирье” гэх мэтээр эхлээд өөрт нь итгэж буйгаа илэрхийлж шалтгааныг сонсох.
  4. Гадны олон хүмүүсийн дэргэд бурууг хийж буй хүүхдээ харцаараа, хоолой засалтаараа гэх мэт биеийн хэлээр зэмлэх нь буруугаа анзаарахад нөлөөлдөг.
  5. Хүүхэд хэлсээр атал алдаа дутагдлаа давтаад байвал хэдэн цагаар, (өдрөөр ч байж болно) юу ч ярихгүй, асуусан ч хариулахгүйгээр дуугаа хурааж зэмлэх үр дүнтэй. Дийлэнх хүүхэд ийм үед их гэмшиж, дутагдлаа засах тухай бодож, буруугаа тунгаадаг.
  6. Сэндвичэн арга хэрэглэн зэмлэж болно. (“Өнөөдөр аав ээждээ үнэхээр сайн тусаллаа. Дүүдээ л ширүүн хандаад хэд хэд уйлуулсан. Дараа нь дүүтэйгээ эвтэй байвал бүүр том тус шүү” гэх мэт засах алдааг нь урамшууллуудын голд хавчуулах)
  7. Тарьсан хэргийг нь тайлбарлаад өөрөөр нь цэгцлүүлэх. Ханан дээр зурсан бол “Хоёулаа цэвэрлэе дээ” гээд 20′-аас дээш хугацааг цэвэрлэгээнд зарцуулж чадвал хүүхэд тэвчээр алдарч ханан дээр зурсан нь буруу байснаа, яагаад ээж нь ханан дээр зурахад зэмлэдэг байсныг ойлгоно.

Болохгүй, боль гэж чангаар хашхирах, цохиж авах, чимхэх аргыг хэрэглэх тусам хүүхэд алдаагаа гол санаанаасаа ухахгүй байсаар насанд хүрээд өөртөө итгэлгүй, үлбэгэр, хүлцэнгүй, буруугаа хүлээлгүй бусад руу чихдэг нэгэн болно шүү.

Leave a Reply