5cc7fec2ed344

Олон улсын боксчдын тэмцээнээс тамирчид 3 алт, 2 мөнгөн медаль хүртлээ

Төв аймгийн Заамар сумын “Алтан Заамар”, “Алтан од” клубын боксчид эх орондоо энгэртээ медальтай ирлээ.

Энэ сарын 24-28-ны хооронд ОХУ-ын Борзя хотод гавьяат дасгалжуулагч Юрий Саранины нэрэмжит өсвөр үе насанд хүрэгчдийн олон улсын боксын тэмцээн болсон юм.

Боксын тэмцээнд манай орноос гадна Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Казахстан, Узбекистан, Энэтхэг, Тажикистан гэсэн 9 орны 275 гаруй тамирчин оролцсон байна.

Манай боксчдоос 46 кг жинд Б.Анужин, 50 кг жинд А.Цэгц-Үжин, 56 кг жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар алтан медаль авсан бол 38 кг жинд М.Сансармаа, 60 кг жинд Б.Цэндсүрэн нар мөнгөн медалын эзэд болжээ.

Тэмцээний шилдэг тамирчнаар Б.Цэндсүрэн шалгарсан байна.

ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медалийн төлөө Хятадын боксчинтой тоглож ялсан бол Б.Анужин, 50 кг жинд А.Цэгц-Үжин нар ОХУ-ын боксчдыг ялж мөнгөн медаль авчээ.

Leave a Reply