targan-bandi

Их идэх дадал нь эрүүл мэндэд СӨРӨГ нөлөөтэй

Хоол ихээр хийж иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай болсон байдаг. Эцэг эхчүүд хүүхэд мяраалаг байх нь эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байх нь бий. Их идэх дадалтай болсноор илүүдэл  жинтэй  болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэх бололцоотой байна.

Ийм учир хүүхдэд зөв хооллох, олон төрлийн хоол идэх дадлыг сургах  хэрэгтэй. Мөхөөлдөс, шоколад, чихэр, пастил, бялуу гэх мэт илчлэг, өөх тос ихтэй хүнс, хоол, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Зөв хооллох дадалтай болох

Хүүхдийн хооллолт, хооллох дадал амьдралын нилээд эрт үед бүрэлддэг. Хүүхэд амьдралын явцад олон төрлийн хоол иддэг. Хүүхэд хоолны температур, бүтэц, чанар, амт, өнгө, нэг удаад идэх хэмжээ, түүнд  хандах хандлага, орчин тойрны уур амьсгалд мэдрэмтгий байдаг. Зөв хооллох дадалтай болоход хүүхдийн хоол идэх орчин, нөхцөл чухал юм. Эцэг, эхчүүд олон төрлийн хоол идэж сурахад нь  тэднийг урамшуулан дэмжиж, дараах зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:

Хүүхдийн хоолонд цөцгийн тос, эсвэл өөх тос багатай чанасан, энгийн, хурц биш хоол хэрэглэх

В – ийн төрлийн аминдэм, уураг, кальци шаардлагатай тул өдөр бүр нэг аяга сүү, тараг эсвэл аарц өгөх

Аминдэм (ялангуяа А, С, Д аминдэм), эрдэс бодис (төмөр, иод)-оор баялаг болон тэдгээрээр баяжуулсан хүнс, хоол хэрэглэх

Өглөөний хоол чанартай байх хэрэгтэй. Өглөөний хоолон дээр өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээний 1/3-ээс 1/4 -г нь идэх ёстой.

Сургууль дээр идэх зууш, үдийн хоол нь тэжээллэг байх шаардлагатай.

Хүмүүсийн буруу хооллолт маш олон өвчний ужиг шалтгаан болсон байдаг. Энэ заримдаа багаас сурсан буруу хоолны дадалтай холбоотой байдаг. Багаас нь зөв хоолны дэглэм барьж хэвшвэл алсдаа өвчин тусахгүй.

 

 

Leave a Reply