Иракт өрнөсөн үйл явдлын дараагаар Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеи мэдэгдэл хийж, Тегеран улс орных нь ашиг сонирхлын эсрэг дайсагнаж байгаа хэний ч болов эсрэг хариу цохилт дайралт хийхэд бэлэн байна гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг Ирак дахь Америкийн ЭСЯ-ны барилга руу халдсан иргэдийн халдлагад буруутгажээ. Багдад хотын “ногоон бүс”-д байрлах Америкийн ЭСЯ-ны барилга руу Иракийн хэдэн зуун иргэн халдаж, Америкийн цэргийнхний шиитын нутаг дэвсгэрт явуулсан агаарын дайралтыг эсэргүүцсэн юм. Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеи энэ сарын 1-нд мэдэгдэл хийж, Иран улс гадны түрэмгийлэгч, дайсагнагч улс орнуудын эсрэг хариу дайралт, цохилт хийхэд бэлэн гэжээ.
Али Хаменеи ингэж мэдэгдэхдээ,
Бид дайн тулааныг хүсэхгүй, гэхдээ улс орныхоо ашиг сонирхлыг ямар ч үед хамгаалах болно гэжээ. Ираны гадаад хэргийн яам мөн мэдэгдэл гаргаж, АНУ-ын дур зоргоороо гаргаж байгаа шийдвэр үйл хөдлөлийг Тегеран зүгээр хараад тэвчээд суухгүй гэдгийг анхааруулж, Вашингтоны дээрэнгүй бодлого НҮБ-ын үндсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаад гомдоллосон байна.