Ихэнх хүмүүс жимсний шүүс бүрийг биед сайн гэж боддог ч үнэн хэрэгтээ энэ бодол тун өрөөсгөл юм. Ихэнх жимсний шүүсний найрлага нь багахан хэмжээний жимсний амт оруулагч хөрөнгө, дээр нь ус, элсэн чихрийн хольцтой байдаг. Жимс жимсгэнэ нь антиоксидант, С амин дэмээс эхлээд олон төрлийн витаминаар баялаг хэдий ч жүүсэнд амт оруулах маягаар багахан хөрөнгө орж, их хэмжээний элсэн чихэр ордог учраас хүнд хэрэгцээтэй зүйлс нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл, жимсний жүүсэнд гаазтай ундаатай адил хэмжээний элсэн чихэр ордог, заримдаа бүр үүнээс ч их байх нь бий. Тиймээс хэрвээ жүүс авч уух гэж буй бол 100 хувь цэвэр шүүсийг сонгоорой. Уухаасаа өмнө найрлагатай нь танилцах хэрэгтэй болж байна шүү дээ. Эсвэл илүү эрсдэлгүйгээр нь жимсээ аваад шүүсийг нь шахаад уух боломжтой төдийгүй энэ нь илүү эрүүл мэндэд тустай.