delhiin_hun_amiin_osolt

Дэлхийн хүн ам нэг секундэд 10-аар нэмэгдэж байна

~Нэг секундэд 10 хүүхэд төрж байна~

1999 оны аравдугаар сард НҮБ дэлхийн зургаан тэрбум дахь иргэнээр Аднан Невикийг сонгож байснаас даруй 12 жилийн дараа эх дэлхий маань өнгөрсөн сарын 31 буюу өчигдөр долоон тэрбум дахь хүнээ хүлээн авна хэмээн мэдэгдсэн билээ.

Хүн анх үүссэн цагаас хойш 1800-аад оны эхэн үеийг хүртэл дэлхийн хүн ам нэг тэрбумд, түүнээс 120 жилийн дараа хоёр тэрбум, түүнээс 50 жилийн дараа буюу 1974 онд дөрвөн тэрбум болж, 1987 онд таван тэрбум, харин 12 жилийн дараа буюу 1999 онд зургаан тэрбум болсон байна. Харин зургаан тэрбум дахь хүнээс даруй 12-хон жилийн дараа бид долоон тэрбумуулаа болж байгаа нь хүн амын өсөлтийн хурдацыг харуулж байна.

НҮБ-ын статистикийн мэдээгээр нэг секундэнд дэлхий дээр 10 орчим хүүхэд төрдөг байна. Дээрх тооцоог болон статистикийн алдаа зэргийг харгалзан үзэж дэлхийн долоон тэрбум дахь иргэнийг хаана хэзээ төрөхийг тодорхойлох боломжгүй юм байна. Тиймээс улс бүрд аравдугаар сарын 31-нд төрсөн хамгийн эхний хүүхдэд билэгдлийн чанартай гэрчилгээ олгохоор болсон байна.

Leave a Reply