buurtsag-urgamal

Буурцагт ургамлаар хүүхдээ хэрхэн хооллох вэ?

Хүүхдийн эрүүл мэнд түүний хэрхэн хооллож байгаагаас ихээхэн хамаарадаг байна.  Хүүхдэд нэг удаа өгөх хоол нь аль болох олон нэр төрлийн хүнс агуулсан байх шаардлагатай.

Амьтны гаралтай хүнс: Малын мах, загас, тахианы мах, өндөг, сүү, цагаан идээ. Эдгээр хүнс нь хүүхдийн эрүүл чийрэг, сэргэлэн цовоо өсөж бойжиход нэн тустай. Ногоон /веган/ болон цагаан хоолтнууд эдгээртэй дүйцэхүйц агууламжтай шош, самар, будаа зэргээс гаргаж авсан уураг, сүү, цагаан идээг орлуулан хэрэглэнэ.

Үр тариа: Гурил, төрөл бүрийн будаа, төмс, эрдэнэшиш. Хүүхдийн илчлэгийн хэрэгцээг хангадаг.
Самар, үр, буурцаг: Шош, вандуй, зармаг, бүх төрлийн самар, үр. Хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай.
А аминдэмээр баярлаг жимс, хүнсний ногоо: Жимс-манго, бэрсүүт жүрж, жүрж, гадил, хан боргоцой
Ногоо- ногоон навчит ногоо, лууван, шар хулуу, улаан ногоон чинжүү, цэцэгт байцаа.
А аминдэмээр баялаг хүнс нь хүүхдийн харааг сайжруулах, дархлааг дэмжих, халдвараас сэргийлэхэд тустай.

БУУРЦАГТ УРГАМЛЫГ ХҮҮХЭД ИДЭХЭД ХЯЛБАР БОЛГОХ АРГУУД

  • Шош, вандуйг чанахын өмнө дэвтээж, дэвтээсэн усыг асгана.
  • Түүхий үрийг дэвтээн хальсыг салгаж, чанахын өмнө хальсыг үрж арилгана.
  • Шош, вандуйг буцалгаад хатуу хальсыг шүүнэ.
  • Самар ба үрийг хуурч шараад бяцална.
  • Чанасан шош, вандуйг сайтар нухна.
  • Хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлдэхдээ зөвхөн иоджуулсан давс хэрэглээрэй.

Leave a Reply