“Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлийн дүүргүүдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал гарсан.
Холбогдох хууль, тогтоомж, шийдвэрүүдийн хүрээнд стандартын хэрэгжилт, орчны тохижилт, хаяг, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм.
Аттестатчилал 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Иймд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, холбогдох үйлчилгээний газруудад тушаал шийдвэр, удирдамж, аттестатчилалд хамрагдах жагсаалтыг урьдчилан хороодоор дамжуулан хүргүүлээд байна.