НОБГ-ын албан хаагчид өчигдөр /2019-05-09/ шуурхай ажиллан, есөн давхраас унах гэж байсан бага насны хүүхдийн амь насыг аварчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 9-ний өдөр 20:20 цагт Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, угсармал есөн давхар байрны есдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байсныг оршин суугчид харсан байна. Улмаар оршин суугчид Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгснөөр алба хаагчид шуурхай ажиллаж цонхны тавцан дээрх зургаан настай охиныг эсэн мэнд буулгаж чаджээ.
Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.