“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 /Улсын хэмжээнд/
Дэмжигч байгууллага
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар
Тавигдах шаардлага:
Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
- – Уул уурхайн ашиглалтын технологи
 - – Геологи
 - – Уул уурхайн менежмент
 - – Маркшейдер
 - – Ашигт малтмалын баяжуулалтын технологи
 - – Уурхайн машин тоног төхөөрөмж
 - – Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
 - – Агрономи
 - – Хөрс судлал, агрохими
 - – Ойн иженер
 - – Экологи, байгаль хамгаалал
 - – Байгаль орчны нөхөн сэргээлт
 - – Цахилгааны инженер
 - Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
– Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх; - – Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
 
Бүрдүүлэх материал:
- – Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
 - – Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
 - – Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
 - – Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
 - – 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.
 
Материал хүлээн авах:
Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.
Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Холбоо барих:
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Утас: 976-75055555 /707/
976-99180200
Цахим хаяг: [email protected]