huuhdiin-togloom

Хүүхэддээ хэрхэн тоглоом сонгох вэ?

~Хүүхэддээ хэрхэн тоглоом сонгох вэ?~

Таны хүүхдэд ямар тоглоом тохиромжтой вэ? Тоглоом гэдэг бол хүүхдийг зөвхөн зугаатай байлгах хэрэгсэл бус, харин хүүхдийн хөгжилд нэн чухал зүйл. Учир нь хүүхэд өөрийн гарт баригдсан бүхнийг юу болохыг таньж мэдэхийг эрмэлзэж, олон янзаар оролдон, сонирхож үздэг.

Түүнээс гадна тоглоомноос гарах дуу авиа, чимээг ч тоглоомын дүрс хэлбэтэй харьцуулан, ялган, суралцаж байдаг.

Ихэнх эцэг эхчүүд тоглоомыг сонгохдоо хамгийн түрүүнд тоглоомыг үйлдвэрлэсэн газар, чанарыг анхаардаг. Энэ зөвөө!!!.. гэхдээ түүнээс гадна анхаарал хандуулах ёстой олон шинжүүд байдгийг харин мартаж орхидог шүүдээ. Тэгэхээр та хүүхэддээ тоглоом сонгохоор зэхэж байгаа бол тоглоомын дараах чанаруудыг заавал харгалзан үзээрэй.

Үүнд:
• Аюулгүй байдал – үзүүртэй, хэт жижиг тоглоомууд нь хүүхдийг гэмтээх аюулыг байнга дагуулж байдаг.

• Байгалын гаралтай органик тоглоомууд – органик гэдэг ойлголт нь тухайн тоглоом байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр хийгдсэн байхыг хэлнэ. Хүүхдэд пластик төрлийн тоглоом сонгохоос зайлсхийх хэрэгтэй.

• Жин – хүүхдэд, ялангуяа нялх хүүхдүүдэд буюу нэг нас хүрээгүй хүүхдүүдэд маш хөнгөн тоглоом сонгоорой.

• Өнгөлөг, тод өнгөтэй, олон өнгийн тоглоомууд – хүүхдийн анхаарлыг хялбархан татдаг

• Олон төрлийн хэлбэр дүрстэй тоглоом сонгох нь хүүхдийн ангилах, ялгах чадварт ач холбогдолтой

• Насанд нь тохирсон тоглоомыг сонго – хэт ахадсан эсвэл жижиг хүүхдийн тоглоом сонгох нь хүүхдийн тоглоомоо хайрлах, өөриймсгөөр хандах хандлага болооод сэтгэхүй, бие биелдын хөгжилд таатай нөлөө үзүүлэхгүй.

Leave a Reply