Таны бяцхан хүүхдэд уураг илчлэг дутагдахгүй мөн ихдэхгүй байх их чухал юм. Тиймээс хэрхэн сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
- Халдварт болон амьсгалын замын үрэвсэл, суулгалт зэрэг өвчнөөс сэргийлэх, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлүүлэх
- 1 хүртэлх насны хүүхдийг сар бүр, 2-6 хүртэлх насны хүүхдийг улиралд нэг удаа, 7-10 насны хүүхдийг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан жин, өндрийг үзүүлж хүүхдийн өсөлтийн байдалд үнэлгээ өгүүлэх
- Хүүхдийн хүнс, хоолны нэр төрлийг олшруулах, 5 бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс өдөр бүр өгөх. Уураг болон илчлэгийн хэрэгцээг хангах хоолоор хооллох
- Аминдэм, эрдэс бодисыг шаардлагатай үед нэмэлтээр өгөх
- Эцэг эх, хүүхэд асрагчдад хүүхдийн хоолны талаар зөв мэдлэг, дадал олгох
- Уураг маш их бүтээгдэхүүнүүд: Бяслаг, шар буурцаг, вандуй, шош, самар, тосгүй ээдэм, мах, тахиа, ихэнх төрлийн загас,
- Уураг маш бага бүтээгдэхүүнүүд: Цөцгийн тос, зарим ногоо, жимс, мөөг