huuhed-hoool

Хүүхдийг хоолонд дурлуулах ШИЛДЭГ аргаас

Хүүхэд хоолонд дургүй болох нь эцэг эхчүүдийн санааг зовоодог. Ер нь хүүхэд бие нь тавгүй, өвдсөн үедээ хоолонд дургүй болдог. Юуны өмнө яагаад хоолоо идэхгүй байгааг нь асуух хэрэгтэй. Харин хоолыг нь хүчээр өгөх юм уу, ширүүн аашилж болохгүй. Гэхдээ зарим үед хүүхэд ямар ч шалтгаангүйгээр хоолоо идэхгүй байх үе байдаг. Үүнд санаа зовсны хэрэггүй. Харин олон хоногоор хоолоо идэхгүй байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хүүхэд хоолонд дургүй болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн үр хулууны үр наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг.

Хоол идэх дургүй хүүхдийг дараах байдлаар хоолонд дурлуулж болох юм. Үүний тулд:

  • Хоолныхоо нэр төрлийг олшруулах
  • Хүүхэд гоё чамин зүйлд дуртай байдаг тул ширээ болон хоолныхоо тавгыг чимэглэх
  • Хүүхдээр өөрөөр нь хоолыг нь идүүлэх. Хүүхэд ер нь томчуудыг дуурайх дуртай байдаг, асгаж цутгасан ч хамаагүй танай хүүхэд хоолоо амтархан идэх чухал шүү.
  • Хүүхэд хоол идэж байхад нь анхаарлыг нь бүү сарниул. Түүнийг хооллох үед тоглоомыг нь хурааж зурагтаа унтраах хэрэгтэй. Учир нь хооллож байхад хүүхдийн анхаарал нь сарнивал хүүхдийн хоол идэх апетид нь алаг болдог байна.
  • Хүүхдийг өлссөн үед хооллож байх. Манай ээж аавууд хүүхдээ өлсөөгүй байхад хүчээр хоол идүүлэх гээд байдаг. Харин үүний оронд түүнийг тоглуулж хөдөлгөөнтэй байлгаж түүнийг өлсгөж ядраах хэрэгтэй.
  • Хүүхдийг аль болох хөдөлгөөнтэй байлгаж идэвхтэй гүйж харайж, тоглож байх нь хүүхдийн хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг
  • Чихэр шоколад зэрэг чихэрлэг зүйлсийг аль болох бага өгөх. Учир нь чихэр шоколад их хэмжээгээр идсэнээрээ хүүхдийн хоол идэх дуршил нь буурч зөвхөн чихрээр хооллогч болон хувирдаг.
  • Олон нэр төрлийн хоолны фото зураг үзүүлэх хамтдаа хоолны сэтгүүл эргүүлж үзэх хэрэгтэй. Чамин гоё фото зураг нь хүүхдийн апетидыг хөдөлгөдөг байна. Та эдгээр аргыг туршаад үзээрэй танд тус болно гэдэгт итгэж байна.

Leave a Reply