huuhed-hahah

Хахсан хүүхдэд үзүүлэх АНХНЫ тусламж

~Хахсан хүүхдэд үзүүлэх АНХНЫ тусламж~

Хахах процесс нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхдийг хахах үед анхны тусламж үзүүлж чадаагүйгээс амь насаараа хохирох аюултай байдаг.

Хүүхдүүд ихэвчлэн жижиг тог­лоом, үрлэн чихэр, цагаан самар, бүхэл хоол унданд хахдаг. Тиймээс хэрвээ хүүхэд чинь хахсан бол аманд нь юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна.

Мөн зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо. Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана. Гараагүй бол түргэн тусламж дуудаад, дараах тусламж үзүүлээрэй.

Гараа атгаж, эрхий хуруу талаараа аюулхай дээр нь тавь

Эсвэл толгойг нь тоош харуулж аюулхай дээр нь дарна

Цээжийг шахаж дарахдаа хүүхдийг уруу харуулж гар дээрээ хэвтүүлээд хоёр хуруугаараа цээжин дээр нь зүрх шахах мэт огцом дарж өгнө. Хүүхдийн гэдсэн дээр дарах аргыг хэрэглэж болохгүй.

Нөгөө гараараа атгасан гарыг нь давхар атгаж, доороос дээш чиглэлтэй хүчтэй огцом хөдөлгөөнөөр хэвлийрүү нь шахаж тат

Хөхүүл хүүхэд хахах үед хүүхдийн цээж толгойг алган дээрээ байрлуулан өвдөг дээрээ тавиад хоёр далны хооронд гарын алгаар огцом боловч болгоомжтой дэлдэнэ. Энэ үед толгойг доор байлгавал сайн

Leave a Reply