hosiin-hariltsaa

Хайртдаа тааламжтай үгс хэлж бай, гэхдээ ХУДАЛ биш

    Хайртынхаа бухимдлыг төрүүлдэг зүйлсийг тогтоож аваад зөвшилцөхийг нь зөвшилц, өөрөөс чинь хамаарч буй засч залруулах боломжтойг нь засч залруулахыг бод, хурц” байдалд хүргэхгүй байхыг хичээ.

ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖЭЭ ХАДГАЛ, ӨӨРИЙГӨӨ БҮҮ ДОРОМЖЛУУЛ
Таныг өөртөө итгэлтэй болсныг мэдрээд, түүний өдөөн хатгалтад та хуучин шигээ хариу өгөхгүй байгааг хараад, дуугаа өндөрсгөснөөр хуучин шигээ таныг дураараа хөдөлгөх боломжгүй болсныг үзээд уур бухимдал сөрөг энергиэ тань руу цацдагаа аяндаа болино. Таныг доош нь хийх оролдлого хийгээд байвал шууд асуу, гэхдээ тайван дуугаар: “За яасан? Сэтгэл чинь хөнгөрөв үү? Одоо өөрийгөө надаас хүчтэй, надаас ухаантай гэдгээ мэдрээд сайхан болов уу?”. Ингэхэд хань тань ичнэ, дахин ийм байдалд орох гэж тэмүүлэхгүй л болов уу…

СПОРТ БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭХИЙГ ЗӨВЛӨ
Боксын груш балбахад л сөрөг энерги арилаад өгдөг шүү дээ. Бусдад хор учруулахгүйгээр биеийн хөдөлгөөнөөрөө сэтгэлээ онгойлгоод зогсохгүй эрүүл мэндэд ч тустай байх болно. Хоёулаа хамт хичээллэж болох спорт бол бүр сайн. Цагийг хамт сайхан өнгөрүүлэх шиг хүмүүсийгСас дотносуулдаг зүйл үгүй. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэхэд ч спорт нэн тустай байдаг.

ТААЛАМЖИТ ҮГС ХЭЛЖ БАЙ, ГЭХДЭЭ ХУДАЛ БИШ!
Магтах зүйлийг нь магт, ханийнхаа найз нөхөр нь бол, өөртөө итгэхэд нь тусал. Аливаа хүн өөрийгөө бусдаар үнэлүүлж дэмжүүлэх дуртай байдаг, магтуулах тусмаа улам өсөхийг эрмэлздэг, ханийнхаа хүлээцийг биелүүлэх гэж хичээнэ, сайн тал руугаа өөрчлөгдөнө. Тэгээд таны нүдэнд дахиж муугаар харагдахыг хүсэхгүй, биеэ барихыг хичээдэг болно.

ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЗҮҮЛЖ УЛАМ САЙХАН ААШТАЙ, ХАЛАМЖТАЙ БОЛ!
“Чи тэгдэг байсан биз дээ” гэсэн шиг уурлаж хашхирах хэрэггүй. Хань чинь бас л тань шиг эмзэг сэтгэлтэй хүн гэдгийг бүү март. Хань чинь уур цухал болоод ирвэл битгий хэрэлдэх гэж яар, ийм “яриа” та хоёрын хэнд ч сайхан зүйл авчрахгүй. “Хоёулаа энэ тухай дараа яръя, тэгэх үү?”,- гэж тайвнаар хэл. Хэрэв үнэхээр хэлэлцэж шийдэх хэрэгтэй асуудал бол тайвширсных нь дараа заавал ярилц.

ЗАХИА БИЧ
Хэлэх юмаа хэлэхэд эвгүй байгаа, эсвэл хань чинь ярилцах боломж олгохгүй байгаа бол захиа бич. Цаасаар дамжуулаад та, үгээ таслуулахгүйгээр хэлэх гэсэн зүйлээ илүү цэгцтэйгээр, илүү ойлгомжтойгоор хүргэх боломжтой. Захианы бас нэг сайн тал нь, хэрэв та амархан асдаг зантай бол, ханьдаа хариу хатуу үг хэлж байдлыг хүндрүүлэх аюулгүй!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих