Үдээс хойш хүний биеийн эрч хүч сэргэж, зүрх болон уушигны үйл ажиллагаа сайжирч, биеийн дулаан нэмэгддэг байна. Нэг үгээр илүү идэвхитэй болдог. Үүнийг усанд сэлэгчид нотолж байна. Усанд сэлэгч, Олимпийн хүрэл медальт Стив Пэрри болоод бусад тамирчид энэ байдлыг тун соргогоор мэдэрдэг гэнэ. Тиймээс тэд өглөө эрт болдог тэмцээнд бараг оролцдоггүй байна.