mod

Сөгнөгөрийн аманд хууль бусаар МОД бэлтгэж буйг шалгаж байна

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн аманд аж ахуй нэгж, иргэд хууль бусаар нойтон мод бэлтгэж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төв аймаг дахь цагдаагийн албаны экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах, дэслэгч Л.Баянмягмараас тодрууллаа.

Тэрбээр “Төв аймгийн Батсүмбэр сум Цогц-Өндөр хоёрдугаар сумын нутаг дэвсгэр Сөгнөгөрийн аманд иргэд хууль бусаар мод бэлтгэх ажил явагддаг гэх мэдээлэл сошиал орчинд олон нийтэд хүрсэн. Тус мэдээллийн дагуу наймдугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтын ажиллагаагаар Сөгнөгөрийн аманд гурван аж ахуй нэгж, зургаан иргэн мод бэлтгэсэн байсан. Одоогоор дээрх гомдол мэдээллүүдийг цагдаагийн тоо бүртгэлээр оруулж, шалгалтын ажил хийгдэж байна. Мөн наймдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ой хөгжлийн төвийн сум дундын ойн ангийн алба хаагчид хамтран мод бэлтгэсэн аж ахуй нэгж байгууллагуудыг мод бэлтгэх ёстой зориулалтын талбайд мод бэлтгэсэн эсэхийг мэргэжлийн байгууллагын алба хаагчидтай хамтран шалгаж байна” гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих